Сургалт явагдаж дууслаа

И-мэйл Хэвлэх PDF

2012 оны 05 сарын 17-ноос 19-ний өдрүүдэд тус шүүх дээр “Эрүүгийн эрх зүйн” чиглэлээр багц цаг олгох сургалт явагдаж дууслаа.  Уг сургалтанд аймгийн шүүхийн шүүгч нар болон Сум дундын 1, 2 дугаар шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд бүрэн хамрагдав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 20, Ням гариг, 23:50
 

Сургалт зохион байгуулагдаж байна.

И-мэйл Хэвлэх PDF

2012 оны 05 сарын 17-ноос 19-ний өдрүүдэд тус шүүх дээр “Эрүүгийн эрх зүйн” чиглэлээр багц цаг олгох сургалт явагдаж байна.  Уг сургалтанд шүүгч, шүүгчийн туслахууд бүрэн хамрагдаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 05:03
 

Нэгдүгээр улирлын мэдээ

И-мэйл Хэвлэх PDF

Тус шүүх нь 2012 оны нэгдүгээр улирлын байдлаар эрүүгийн 48 хүнд холбогдох 47 хэрэг хүлээн авснаас 36 хүнд холбогдох 30 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд байна. Үүнээс хорих ялаар 26 хүнд хорих ял оногдуулж 10 хүний хорих ялыг биечлэн эдлүүлж, 3 хүнийг 10044 төгрөгөөр торгож 2 хүнд албадан ажил хийлгэх ял оногдуулж 3 хүнийг баривчилж 2 хүнд холбогдох 2 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж 1 хүнд холбогдох 1 хэргийг шилжүүлсэн байна.

2012 оны нэгдүгээр улирлын байдлаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 60 нэхэмжлэл хүлээн авснаас гэр бүлийн тухай хуулиар 10, иргэний хуулиар 16, иргэний хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулиар 8, бусад хуулиар 4 хэрэг нийт 38 нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж 3 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 1 нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна.

Сум дундын Цагдаагийн хэлтээс 25 хүнд холбогдох 25 захиргааны зөрчлийн материал хүлээн авсанаас 1 арга хэмжээний материалыг буцааж, 1 хүнийг торгож, 23 хүнд холбогдох 23 арга хэмжээг баривчилсан байна.

 

Мэдээ

И-мэйл Хэвлэх PDF

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүх нь 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар иргэд, хуулийн этгээдээс нийт 82 нэхэмжлэлийг хүлээн авч, 5 нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 60 иргэний хэргийг хянан шийдвэрлэснээс 13,2 хувь буюу 22 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Замын-Үүд сум дэх сум дундын прокурорын газар болон Тээврийн прокурорын газраас 63 хүнд холбогдох 44 эрүүгийн хэргийг хүлээн авч, 53 хүнд холбогдох 38 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Замын-Үүд сум дэх Сум дундын Цагдаагийн хэлтсээс 40 хүнд холбогдох 40 захиргааны арга хэмжээний материал хүлээн авснаас 1 хүнд холбогдох 1 материалыг буцааж, 39 хүнд холбогдох 39 материалыг шийдвэрлэсэн байна.

 

International Association of Judges буюу Олон Улсын Шүүгчдийн Холбооны тухай танилцуулга.

И-мэйл Хэвлэх PDF

/ Мэдээний эх сурвалжийг www.judge.mn сайтаас /

Олон улсын шүүгчдийн холбоо нь хувь шүүгчдийг бус харин улс, үндэстнүүдийн “шүүгчдийн холбоо” -г эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн, олон улсын, улс төрийн бус байгууллагын хэлбэрээр 1953 онд Австри улсын Залцбург хотноо байгуулагджээ.

Олон улсын шүүгчдийн холбоо (цаашид “Холбоо” гэх) үйл ажиллагааныхаа гол зорилгыг “шүүхийн бие даасан байдал бол хүний эрх, эрх чөлөөний баталгаа бөгөөд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хамгийн чухал шалгуур мөн” гэдгийг удирдлага болгож шүүхийн бие даасан байдлыг хадгалан, хамгаалах явдал гэж тодорхойлсон байдаг.

Өнөөдрийн байдлаар тус холбоо нь таван тивийн 69 улс, үндэстнүүдийн шүүгчдийн холбоо, нэгтгэлээс бүрдсэн байгууллага болсон байна.

2004 оны 11 сард Мексик улсын Валле ди Браво хотод зохион байгуулагдсан Холбооны ээлжит чуулганаас Бразил улсын С. Поло мужын давж заалдах шатны шүүхийн шүүгч ноён Sidnei Beneti ирэх 2 жилийн хугацаанд Олон улсын шүүгчдийн холбоог тэргүүлж ажиллах Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Итали улсын Дээд шүүхийн давж заалдах шүүхийн (хэсгийн) шүүгч ноён Antonio Mura холбооны Ерөнхий нарийн бичгийн  даргаар улиран сонгогдсон юм.

Мөн түүнчлэн Олон улсын шүүгчдийн холбоо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын хөдөлмөрийн газар, Олон улсын нийгэм, эдийн засгийн зөвлөл болон Европын холбоо зэрэг байгууллагад зөвлөх статустай ажилладаг.

Холбоо нь 4 үндсэн Судалгааны комисстой, тэдгээр нь (1)шүүх эрх мэдлийн статус болон шүүхийн захиргаа, (2)иргэний хууль, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, (3)эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаа, нийтийн болон нийгмийн эрх зүйн асуудлуудаар судалгаа хийдэг байна. Эдгээр комисс нь улс, үндэстнүүдийн шүүгчдийн холбооны төлөөлөгчдөөс бүрдэж, тухайн жилд холбооны Төв зөвлөлийн хуралдаан болох газарт цугладаг ажээ. Комиссын гишүүд нь дэлхийн улс бүрийн шүүхэд тохиолдож байгаа нийтлэг хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг харьцуулсан судалгаа хийдэг.

Олон улсын шүүгчдийн холбоо 4 –н Бүсчилсэн группээс бүрддэг:

1. Европын шүүгчдийн холбоо (38 улс)

2. Айбэро-американ групп (төв болон өмнөд америкийн 13 улс)

3. Африкийн групп (12 улс)

4. Ази, хойд Америк, далайн бүсийн групп (9 улс)

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 10, Мягмар гариг, 07:54 Дэлгэрэнгүй...
 


Хуудас 2-с 1

Тунхаг

Баннер

Хайх

Бидний тухай

Санал асуулга

Танд манай сайт таалагдаж байна уу ?
 

Онлайнд

Манайд 1 зочин онлайн

Валютын ханш

ВалютАвахЗарах
USD1316.001326.00
CNY208.00210.80
EUR1744.001784.00
JPY15.8216.27
RUB43.5045.80
GBP2080.002140.00
KRW1.161.20